Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -АН-ын нөхөд, Ерөнхийлөгчийн институтийг ойлгож байна. Хэт их эрх мэдэл булаацалдаж байгаа мэт харагдуулж байна. Ойлгож байна. Нэг талдаа ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч буланд шахагдаад хэцүү байгаа юм шиг харагдуулаад байна. Ерөнхийлөгчийн эрхийг булаах гээд байгаа юм биш. Тэнцвэрийг хадгалах гээд байгаа юм. Сүүлийн 10 жилд Ерөнхийлөгч гэдэг хүн авлигатай тэмцэж, хууль тогтоох гээд бүх зүйл дээр орж явсныг нь тэнцвэржүүлэх гээд байгаа юм. Ерөнхийлөгч хүчгүй болоод байгаа юм биш" гэлээ.  Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Эх сурвалж:www.polit.mn