Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /04.08/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулав. 

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:- Ш.Цогтоог шахан чөлөөлүүлж, ҮХЦ-ээс гаргах шийдвэрт өөрчлөлт оруулах гэж улайран зүтгэж байгааг АН-ын бүлэг эрс эсэргүүцэж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжиж байна. УИХ хууль дээдлэх зарчмаа уландаа гишгэж, олонхийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж байгаад гүнээ харамсаж байна. Шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн цэцэд олонхиороо халдаж байна. Хууль дээдлэх асуудал хэн нэгний улс төрийн шийдвэр биш хууль байх ёстой. Энэ зарчмыг МАН алдагдуулж байна. Олонхиороо түрий барьж зарим гишүүн Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдсан үг хэлж байгаа нь ёс зүйгүй байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn