Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 03-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Марлон Брандо 1924 оны дөрөвдүгээр сарын 3-нд АНУ-ын Небраска мужийн Омаха (Небраска, США) хотноо төржээ. Түүний амьдрал кино зохиол шиг л байлаа. Түүний гэр бүлийг жишиг гэж хэлж болохооргүй бөгөөд өөрөө ч сургуулиа төгсөөгүй юм. Харгис эцэг, архичин эхээсээ зугтан Нью-Йоркт ирэн янз бүрийн ажил хийж, заримдаа тайзнаа хоёрдугаар зэргийн жүжигт тоглон амьдарч байв. Тэр үед түүнтэй “Хүслийн трамвай” жүжгийн Стэнли Ковалькийн дүрд жүжигчин хайж байсан Уильямс Теннеси тааралдлаа. Брандо нүүр царайгаараа уг дүрд тохирон Холливудад нэвтэрч чадав. Хэвлэлийнхэн түүнд “зэрлэг” гэсэн хоч өгсөн гэдэг. Учир нь тэрээр таалагдаагүй кино, найруулагчдыг харааж, зэрлэг зангаа харуулна. “Загалмайлсан эцэг” киноны Дон Карлеонын дүрээр Оскарын шагнал авах байсан ёслол дээр тэрээр оролцолгүй индианчуудыг хавчиж байгаа эсэргүүцэн шагналаасаа татгалзсан удаатай. Холливудад тэрээр нэг их таатай хандаж байсангүй. Брандо эхнэр хүүхдийн асуудлаар ихээхэн дуулиантай амьдарчээ. Дуулианы эзэн, тогтмол олон ааш гаргадаг учраас найруулагч нар түүнийг кинондоо урих нь ховорхон болов. Гэвч тэрээр үүнд сэтгэл зовсогүй, хуримтлагдсан хөрөнгөөрөө арал худалдан авч өнөр өтгөн гэр бүлийнхээ хамт амьдарч байлаа. Ихэнх цагаа Таити аралд өнгөрөөн нутгийн бүсгүйтэй гэрлэв. Найман хүүхэдтэй Брандо дээр нь гурван хүүхэд өргөж авсан. Амьдралын сүүлийн жилүүддээ тэрээр ихээхэн таргалж, зөнөглөсөн байв. “Загалмайлсан эцэг” 2004 оны зургадугаар сарын 1-нд уушгины өвчнөөр өөд болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1885.04.03. Германы зохион бүтээгч, инженер Готтлеб Даймлер өөрийн бүтээсэн хөдөлгүүртээ зохиогчийн эрх авав.
1922.04.03. ЗХУ-ын Коммунист намын анхны ерөнхий нарийн бичгийн даргаар Йозеф Сталин тодорчээ.
1933.04.03. Эверест буюу Жомолунгма хайрханыг судлахаар Британийн анхны экспедиц Төвдийг зорив.
1968.04.03. Өнгөт арьстан, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг "Би уулын оргил гарна" илтгэлээ олон нийтэд хандан хэлжээ.
1973.04.03. Моторола компанийн ажилтан Мартин Күүпер зохион бүтээсэн анхны гар утасаараа Беллийн Лабораторийн эрдэмтэн Жоел С.Энгел рүү дуудлага хийв. Энэ нь гар утасаар хийсэн анхны дуудлага байсан юм.
1975.04.03. Шатрын дэлхийн аварга шалгаруулах шувтаргын тоглолтод Бобби Фишер болон Анатолий Карпов нар учраа таарч Карпов дэлхийн аварга болов.
1981.04.03. АНУ-ын Сан Франциско хотод зохиогдсон "Баруун эргийн компьютерийн үзэсгэлэнд" дэлхийн хамгийн анхны суурин компьютер болох "Осборн 1"-ийг танилцуулжээ.
1996.04.03. "Унабомбер"-ын хэрэгт сэжиглэгдэж байсан Теодор Кашински гэгч АНУ-ын Монтана мужийн нэгэн байшинг барьцаалав.
Эх сурвалж www.zms.mn