Т.САЙХАН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр нэлээд ширүүн өрнөжээ.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар,  С.Бямбацогт нар маргалджээ.  

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -Би хөндлөнгийн хяналт хийнэ, сайн хар. Хүмүүст итгэ. Зөвхөн өөрсдийгөө мундаг гэж битгий хар.  би өөрөө гүйгээгүй шүү. Чи юу гээд байгаа юм Сүхээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Хуцаад бай чи. Найзан дундаа УИХ-ын гишүүн надад итгэ барь гэж. Энэ чинь хүний тухай яриагүй, хуулиа барих ёстой. Наймаачин, хулгайч хуцаад байгаарай. Чамтай би удаан үзнэ за юу. Чи муу дандаа мөнгөөр дийлдэг.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:   -Би хариулчихъя, Ж.Ганбаатар аа, чи бас над руу  битгий агсраад бай.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:-Асуудлыг хойшлуулаад танай гишүүд дотроо яривал яасан юм бэ. Тэгэхгүй бол муухай харагдаж байна, биенээ хулгайчаар нь дуудаад. Ингэж болохгүй ш дээ. Гишүүдийн тал нь гэмт хэрэгтэн байна гэдэг ярианд орсон, түүнийгээ нотолж байгаа юм шиг хэрэлдээд байх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүд өөрсдөө оролцох санаачилга, оролдлого хийснийг Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар буруушаан эсэргүүцсэн учраас ийн маргаан өрнөсөн бололтой. 

Эх сурвалж:www.polit.mn