С.САРУУЛ
Коронавирусийн халдвар илэрсэн аймаг, нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрны халдваргүйжүүлэлт, ариутгалын зардалд 512 сая төгрөгийг зарцуулах салбарын сайдын тушаал гарсан байна.Тодруулбал, Архангай, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Улаанбаатар, Орхон, Говьсүмбэр аймгуудад хуваарилжээ. Засаг дарга нар гаргасан төсвийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулахад хяналт тавьж ажиллахыг БШУ-ны яамнаас анхааруулжээ.
Caption
Эх сурвалж: www.polit.mn