Б.ОД

Халдварын тархалттай холбоотой хөл хорио тогтоох эсэх талаар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Эцсийн мөчөө хүртэл эдийн засгаа нээлттэй байхын төлөө зогсоно. Гэхдээ би эмч хүн биш учраас шинжлэх ухааны дээгүүр алхах эрх байхгүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож магадгүй гэдгийг иргэддээ эрт хэлэх нь зүйтэй. Эдийн засгаа сэргээхийн тулд иргэд болон Засгийн газар бүгд нэгдэж зүтгэх шаардлагатай байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn