Т.САЙХАН
УИХ-ын өнөөдрийн /03.18/ хуралдаанаар Ж.Эрдэнэбат гишүүний тангаргаа өргөхөөр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан. Гэвч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тангараг өргөх асуудлыг хойшлуулах санал гаргасан юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Дэгийн хуулиар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах асуудлыг өмнөх өдөр нь өгсөн байх ёстойг сануулаад Б.Пүрэвдорж гишүүнийг үг хэлүүлсэнгүй. Хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байгаа бөгөөд тэрээр УИХ-ын дарга, МАН-ын гишүүдэд сөрөг хүчнээ сонсохыг чуулганы индэр дээрээс онцлов.
Эх сурвалж:www.polit.mn