Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн /03.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ.  Чуулганд цахимаар 33 гишүүн, танхимд 18 гишүүн оролцож байна.  Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож байна.  Хуралдааны эхэнд  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. 

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:-Төрийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагатай холбоотой асуудалд ямар байр суурьтай байх вэ. Бас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Өнөөдөр нийгэмд янз бүрийн асуудал яригдаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд хуулиа дээдэлдэг байх ёстой. Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй даган мөрдүүлэхэд Байнгын хороо анхаарч ажиллах ёстой. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг өмнө нь илэрхийлж байр суурь хэвээрээ байгаа. Би бас "Дубайн гэрээ"-г цуцлах ёстой гэж үзэж байна гэлээ.  Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Эх сурвалж:www.polit.mn