Б.ДОЛЖИН
Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд очсон иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан тул тус сумаас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 17-ныг хүртэл түр зогсоожээ.
Энэ талаар Хөвсгөл аймгийн шуурхай Штабын дарга М.Хуягбаатар “Зургаан хоногийн өмнө Улаанбаатар хотоос Завханы Согоотын чиглэлээр Цэцэрлэг суманд орж ирсэн хүнс тээврийн автомашины жолоочоос зургаа дахь хоногт нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Мөн ойрын хавьтал болох гэр бүлийн хоёр хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээний хариу эерэг гарсан. Иймд аймгийн онцгой комиссоос эхний ээлжид сумын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр өгсний дагуу Цэцэрлэг сумын гарах хөдөлгөөнийг энэ сарын 17-ны өглөө 06:00 цаг хүртэл зогсоосон.Мөрөн хотоос мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны багийг Цэцэрлэг сум руу илгээсэн. Мөрөн хотод Цэцэрлэг сумын иргэдийн PCR шинжилгээг шинжлэх бөгөөд хариу нь маргааш гарна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn