Т.САЙХАН

CХД-ийн АН-ын дарга асан Д.Батцогтоос  зарим зүйлийг тодрууллаа. 

-Та СХД-ийн Ардчилсан намын дарга байхдаа Н.Алтанхуягийг намаасаа хасах шийдвэрийг гаргасан уу?

-Би гаргаагүй л дээ. Наад асуудал чинь миний оролцоогүйгээр хийгдсэн. Анх төв намаас бидэнд Н.Алтанхуяг даргыг дүрмийн зөрчил гаргасан байна. СХД-ийн АН-ын  харьяанд байдаг тул та бүхэн намаас хасах шийдвэр гарга гэж хэлсэн. Тэгэхэд нь би Н.Алтанхуяг чинь энэ намы амжилттай удирдаж байсан,  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Би өөрийн гараараа ийм шийдвэр гаргаж чадахгүй гээд татгалзсан. Товчхондоо би хассан шийдвэр гаргаагүй. 


-Та тэр үед СХД-ийн АН-ын дарга байсан биздээ?
-Тийм. Дарга хүний хувьд чадахгүй гэдгээ хэлсэн.  

-Н.Алтанхуягийг на­маас хассан энэ шийдвэр хүчинтэй юм уу, хүчингүй шийдвэр юм уу? 
-Мэдэхгүй. Намайг хас гэсэн, би үгүйгэсэн. Түүнээс цааш би мэдэхгүй. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин