Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 17-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Михаил Александрович Врубель 1856 оны гуравдугаар сарын 17-нд Омск хотноо төржээ. Петербургийн уран зургийн академид 1880-1884 суралцан төгссөн байна. Тэрээр Итали, Францад олон удаа очиж байсан ба Герман, Грек, Швейцариар мөн аялж байв. А.А. Иванов, Н.Н. Ге нарын уламжлалыг даган Врубель өөрийн уран бүтээлдээ хүний ахуй амьдрал, сайн муугийн ёс суртахуун ба гүн ухааны сэдвээр бүтээл туурвисан зураач байлаа. Врубель романтизм, Дундад зуун ба Сэргэн мандал, эртний домог, орос үлгэрт ханддаг байсан бөгөөд түүний уран зурагт мөрөөдөл нь Оросын дүрслэх урлагийн эхний үеийн бэлэгдлийн урсгалыг хадгалсан байдаг. Монуманталь стиль, урлагийн үндэсний хэлбэрийн хайлт нь чимэглэлийн хэмт шийдвэрээр баяжуулагдан зургууд нь “модерн” болж чадсан юм. Түүний бүтээл симболизмаас хамаагүй өргөн цар хүрээтэй. Хорвоогийн ээдрээтэй тайллыг хийхээр оролдохдоо тэрээр хүмүүсийн мэдрэмжийг бүтээлдээ уран сайхнаар оруулж өгчээ. Тэр нь түүний "Пан" 1899, "Шөнө" 1900, "Галт борын цэцэг" 1900 зэрэг зургуудад нь маш тодруун гарсан байдаг. Врубель Москвад суурьшин Абрамцевын уран бүтээлчдийн дугуйланд орох үед түүний монументализм үзэл оргилдоо хүрсэн гэдэг. 1900-гаад оноос уран бүтээлд нь эмгэнэлт тайлагнал ноёрхож ирлээ. Тэрээр 1902 оноос сэтгэлийн хүнд гажигтай болсон бөгөөд тэр нь уран зурагт нь илэрч байсан юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1337.03.17. Олноо "Хар хунтайж" гэж алдаршсан Эдуард Корнволлын гүн болж, Английн түүхэн дэх анхны гүн хэмээн түүхэнд үлджээ.
1780.03.17. Америкийн хувьсгал: Эх газрын армийн бие бүрэлдэхүүнд генерал Жорж Вашигтон илгээлт илгээв. Илгээлтэд "Та бүхэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө нэгэн цул мэт тэмцэх ёстой" гэж дурдсан байв.
1941.03.17. АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний уран зургийн галлерей байгуулагдав. Галлерейн нээлтэд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт оролцжээ.
1948.03.17. Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Хойд Атлантын гэрээний хуралдаанаар Бельги, Франц, Люксембург, Нидерланд, Их Британи улсууд Хойд Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-г байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
1950.03.17. АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаач эрдэмтэд химийн үелэх системийн 98 дахь элемент болох "калифорниум"-ыг илрүүлж, үелэх системд байршуулжээ.
1958.03.17. АНУ "Вангуард 1" сансрын хөлгийг хөөргөжээ.
1960.03.17. Алсын тусгалтай пуужин суурилуулж АНУ руу сүрдүүлэг илгээж байсан Кубын засаг захиргааны эсрэг цэргийн ажиллагаа явуулах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрт АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэр гарын үсэг зуржээ.
1968.03.17. АНУ-ын Засгийн газар Юта мужийн "Гавлын хөндий"-д мэдрэлд нөлөөлөх хорт хийг туршжээ. Туршилтын явцад 6,000 хонь үхсэн байна.
1969.03.17. Израйлийн Ерөнхий сайдаар Голда Мейл сонгогдов. Ингэснээр тус улсын түүхэнд анхны эмэгтэй ерөнхий сайд тэр болжээ.
1970.03.17. Вьетнамын дайны үеэр Ми Лай тосгонд энгийн иргэдийг хоморголон устгасан гэх үндэслэлээр 14 офицерыг яллав.
1973.03.17. Вьетнамын дайн дуусч дайнд явсан цэргүүд гэрийнхэнтэйгээ уулзаж байгаа мөчийг гэрэл зургийн дурандаа буулгасан Слава Ведерын зураг Пулитцерын шилдэг гэрэл зургийн шагнал авчээ.
1985.03.17. "Шөнөөр гэтэгч" хочтой Ричард Рамирез Лос Анжелес хотод хоёр хүний амь насыг хороов.
1988.03.17. Тусгаар тогтнолын төлөөх Эритри улсын дайн: Этиопын дэмжлэгтэй Эритри улсын арми, Эритрийн ардын чөлөөлөх фронтын гурван бригадын эсрэг тулааныг эхлүүлжээ.
Эх сурвалж www.zms.mn