Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 16-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1903 онд Хойт Каролина мужийн залуу эм найруулагч Калеб Брэдхем хийжүүлсэн ус, сахар, ваниль, ховор тоснууд болон колын самар зэргийн хольцоор шингэн эм бүтээж хоолны шингэцэд хэрэглэж байв. Дараа нь эмийн сангууд түүнийг хоолны шингэцэд сайн хүч тамирын ундаа гэж рекламдах болсон байна. Үүнээс таван жилийн дараа Брэдхем түүндээ “Пепси-Кола” гэсэн нэр өгсөн байв. Ингээд 107 жилийн өмнө түүнийг худалдааны тэмдэг болгон бүртгүүлжээ. Тэрээр 1902 онд “Пепси-Кола” компанийг байгуулсан байлаа. Дайны дараа сахар ховордсноос 1923 онд компани дампуурч Брэдхем шүүх дээр өөрийн ундааны жорыг нээжээ. Найман жилийн дараа компани дахин дампуурсан байсан ч Их депрессийн хямралаар компани зах зээлд амжилттай довтолгоо хийн сэргэжээ. Пепсийг 12 унцийн шилэнд савлан таван центээр зарж байлаа. Түүний гол өрсөлдөгч нь болох “Коко-Кола” зургаан унцийн хэмжээтэй, ундаагаа бас л таван центээр зарж байснаас өрсөлдөөнд хоцорсон байв.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1870.03.16. Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский "Ромео, Жульетта хоёр" анхны хувилбараар тайзнаа тавьжээ.
1914.03.16. Шинэ тулгар төрөө сэргээн мандуулсан Монгол Улсад хүн бүр гар бие оролцож байлаа. Үүний нэг болох Улсын Хурал хэмээх ойлголт юм. Улсын Хурлыг байгуулах санааг Дотоод Яамны тэргvvн сайд, Чин сүжигт үнэн бишрэлт чин ван, да лам Г.Цэрэнчимэд сэдэж санаачилжээ. Улсын Дээд Хурал нь олон яамдын тэргүүн, дэд сайд, засаг ба засаг бус ван гүн, бэйл, бэйс, их Шавь, Хөлөн Буйр, Дарьганга, Цахарын зэрэг газрын бүгдийн дарга, нийт 50-60 хvнээс бүрдэж байжээ.
1926.03.16.Эрдэмтэн Роберт Годдард АНУ-ын Массачусетс мужийн Обурн хотод ус төрөгчийн бөмбөгийг анх удаа туршжээ.
1939.03.16. Адольф Гитлер Прагын шилтгээнээс Бохем ба Моравиагийн хаант улсыг Германчууд хамтатган захирна гэж мэдэгджээ.
1958.03.16. Алдарт Форд Мотор компани 50 сая дахь машинаа үйлдвэрээс гаргав.
1966.03.16. АНУ-ын сансрын "Жиминай 8" хөлөг хөөрч тус улс сансарт 12 дахь хүнээ илгээв. Тус сансрын хөлөг сансар судлалын түүхэнд анх удаа задгай сансарт хоёр хөлгийг залгажээ.
1968.03.16. Женерал Моторс компани 100 сая дахь машинаа үйлдвэрлэсэн.
1976.03.16. Их Британийн Ерөнхий сайд Харольд Уилсон хувийн асуудлаас болж огцрох өргөдлөө өгөв.
1977.03.16. Ливаны иргэний дайныг толгойлон засаг төрийнхөө эсрэг босч байсан Камал Жублатт бусдын гарт амиа алджээ.
1978.03.16. Италийн экс Ерөнхий сайд Альдо Моро бусдад барьцаалагдав. Тэрээр барьцаалагсдын гарт амиа алдсан билээ.
1979.03.16. Хятадын Ардын чөлөөлөх арми Вьетнамын хилийг давж эх нутаг руугаа буцав. Ингэснээр Вьетнам-Хятадын дуун дуусчээ.
1983.03.16. Германы нутагт үлдсэн модоор хийсэн сүүлийн радио хүлээн авагч цамхаг галт өртөн сүйрэв.
1984.03.16. Ливаны Бейрут хотод ажиллагаа явуулж байсан АНУ-ын Тагнуулын төв газрын хэлтсийн дарга "Исламын хамгаалагчид" хөдөлгөөнд барьцаалагджээ. Тэрээр барьцаалагсдын гарт амиа алдсан байна.
1985.03.16. Америкийн Ассошейтед Пресс агентлагын мэдээний сэтгүүлч Терри Андерсон Бейрут хотод барьцаалагдав. Золоор тэр 1991 оны 12-р сарын 4-ний өдөр суллагдаж, эх орондоо эсэн мэнд иржээ.
1988.03.16. Ливанд дараалан болсон барьцаалах үйл явдалд хойрго хандаж, хуйвалдаан зохиосон хэргээр АНУ-ын армийн дэд хурандаа Оливер Норт, Тэнгисийн цэргийн дэд адмирал Жон Пойндекстер нарыг яллажээ.
Эх сурвалж www.zms.mn