Т.САЙХАН

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр/ 03.15/ нээлтээ хийж байна.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ жилээс эхлэн гуравдугаар сарын 15-нд чуулганыг нээж байхаар болсон.

Хаврын чуулганаар нийт 50 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы нээлтээр Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа өргөх талаар мэдээлэл байгаа ч албан ёсны мэдээлэл гараагүй байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээхдээ  "Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх ёсгүй. Хонгилын гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг шинэчилсэн. Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хавар нээлттэй хуралдаанаа зохион байгуулахыг хүсье. Шударга ёсны төлөөх эрхзүйн өөрчлөлтийг УИХ цаашид ч хийх ёстой. Хуулийн байгууллага хэрэг мөрдөх, илрүүлэх явцад хүний эрхийг хамгаалж байх ёстой.  Иргэндээ эрүү шүүлт тулгасан бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй" гэдгийг хэллээ. 

Эх сурвалж:www.polit.mn