Т.САЙХАН

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн дагуу УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-нд буюу ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногт Байнгын хороод, чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ.

Гуравдугаар сарын 15-ны даваа гарагт 10.00 цагаас “Их хуралдай” танхимд:

2021 оны Хаврын ээлжит чуулганы нээлт.Чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН, АН-ын бүлгйн хурал

Гуравдугаар сарын 16-ны мягмар гарагт:

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Байнгын хорооны даргыг томилох тухай;Бусад /Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэх/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: Гуравдугаар сарын 18-ны пүрэв гарагт 10.00 цагаас:Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;Байнгын хорооны даргыг томилох тухай асуудал;Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;Бусад;Цаг үеийн шинжтэй асуудлаар Ерөнхий сайдын мэдээлэл: “Дархлаажуулалтын явцын талаар”

Гуравдугаар сарын 19-ний баасан гарагт 10.00 цагаас:Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл;Бусад;Ерөнхий сайдын мэдээлэл: Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn