Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 6-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 108 жилийн тэртээ гадаад Монголын нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа. Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн явдал байсан юм. Сониныг монголчууд дангаараа бие даагаад гаргачихсангүй. Монгол Улсын Гадаад яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу нийслэл хүрээнд байсан оросын хэвлэлийн газрыг түшиглэн хэвлэж байлаа. Мэдээж, оросууд энэ хэвлэлээр өөрийн бодлогыг сурталчлах сонирхолтой байсан хэрэг. Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдийг  нь худалдаалдаг байж. Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг. Энэ сониныг Судар бичгийн хүрээлэнг байгуулж, түүх, угсаатны зүйн тухай эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан  Буриад Монголын номын их хүн Жамсраны Цэвээн  эрхлэн гаргаж байжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1665.03.06. Эзэн хааны нийгэмлэгийн анхны нарийн бичгийн дарга Хенри Олденбург "Эзэн хааны нийгэмлэгийн философийн өөрчлөлт" бүтээлээ хэвлүүлжээ.

1869.03.06. Алдарт эрдэмтэн Дмитрий Менделеев Оросын химийн хүрээлэнд үелэх системээ анх удаа танилцуулжээ.

1882.03.06. Сербийн хаант улс дахин байгуулагджээ.

1899.03.06. Баейр эмийн үйлдвэр "Аспирин" эмийг худалдаалах эрхийг авав.

1902.03.06. Испанийн эзэн хааны "Реал Мадрид" хөлбөмбөгийн клуб байгуулагджээ.

1912.03.06. Итали-Туркийн дайн: Италийн арми дайнд анх удаа нисэх онгоц ашиглаж эхэлжээ. Тэд Туркийн Жанзур мужийг бөмбөгдсөн юм.

1921.03.06. Монгол Ардын Засгийн газраас Хиагтыг чөлөөлөх шийдвэр гарч, цэргийн штабаас байлдааны төлөвлөгөөг боловсруулав.

1930.03.06. Олон улсын ажилгүйдлийн өдрийг тэмдэглэхтэй холбогдож Коминтерн эсэргүүцэл өрнүүлж эхлэв.

1946.03.06. Вьетнамын эрх чөлөөний удирдагч Хо Ши Мин Францын удирдлагуудтай автономи эрхтэй болгох талаар тохиролцоонд хүрэв.

1953.03.06. ЗХУ-н Коммунист намын ерөний нарын бичгийн дарга ЗХУ-ын удирдагчаар Георгий Маленков тодорчээ.

1957.03.06. Гана улс Британийн дарангуйллаас мултарсан африкын анхны улс болов.

1964.03.06. "Исламын Үндэстэн" хөдөлгөөний удирдагч Элижа Мухаммад алдарт боксчин Кассиус Клейн нэрийг өөрчилж Мухаммад Али нэр хайрлав.

1965.03.06. Өмнөд Австрали мужийн амбан захирагчийн суудалд 27 жил суусан Том Плейфорд албан тушаалаа өгчээ.

1967.03.06. ЗХУ-ын удирдагч агсан Й.Сталиний охин Светлана Алилуева АНУ руу дүрвэжээ.

1975.03.06. Америкийн иргэн Запрюдерын гэрээсээ бичсэн сонирхогчийн бичлэг анх удаа олон нийтэд ил болжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн халдлагыг дүрс бичлэгийн камерт бичин үлдээсэн юм.

Эх сурвалж www.zms.mn