С.САРУУЛ
Ерөнхий сайд өнөөдөр /2021.02.25/ аялал жуулчлалын салбарынхантай өглөөний уулзалт хийж байна. Энэ үеэр аялал жуулчлалын салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд  байр сууриа илэрхийлж, салбарын хөгжилд цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, бодлоо илэрхийллээ. Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарынхантай уулзах үеэрээ “2021 оны тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж байгаа. Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байгаа. Хил нээх эсэх шийдвэр нь хоёр зүйлээс шалтгаална. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж энэ хугацаанд хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хил нээх боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn