Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа монголын түүхэнд хоёрдугаар сарын 24-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1868 оны  энэ өдөр түүхэнд анх удаагаа АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд 126 саналаар 47 эсрэг саналыг даван Ардчилсан намын гишүүн Ерөнхийлөгч Эндрю Жонсонд импичмент зарласан тогтоолыг гаргажээ. Түүнийг тушаалаас нь зайлуулах болсон шалтгаан нь Сенатын зөвшөөрөлгүйгээр төрийн  захиргаанд захирагдахгүй болсон Цэргийн сайд Эдвин Макмастер Стэнтоныг огцруулсан хэрэг болсон юм. Гэхдээ АНУ-ын Үндсэн хуулиар импичметыг Сенат батлах ёстой. Жонсоны тохиолдолд Сенатын 35 саналаар түүнийг гэм буруутай гэж үзсэн ба эсрэг саналыг 19 хүн өгчээ. Гэхдээ сенатын санал нь түүнийг огцруулах гуравны хоёрын саналыг авахад нэг саналаар дутсан учир Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө байсан талынхан ялагджээ.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1739.02.24. Иранын хаан Надер Шахын цэрэг Моголын эзэнт гүрний Мухаммад Шахын цэргийг Карналын тулаанд буулган авав.

1826.02.24. Яндабогийн гэрээ байгуулагдаж Англи-Бирмийн хооронд өрнөсөн анхдугаар дайн эцэс болжээ.

1848.02.24. Францын хаан Луй-Филлипп хаан ширээнээсээ буух шийдвэр гаргав.

1854.02.24. Шуудангийн анхны марк, тэмдэг хэвлэгджээ.

1863.02.24. Аризона муж АНУ-ын газар нутаг болов.

1868.02.24. АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жексоныг АНУ-ын төлөөлөгчдийн танхим албан тушаалаасаа огцрох шийд гаргав. Гэсэн ч Сенатын танхим дээрх шийдвэрийг хүчингүй болгосон юм.

1881.02.24. Орос, Хятадын талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

1895.02.24. Куба улсын тусгаар тогтнолын төлөөх дайн Сантиаго де Куба тосгоны ойролцоо эхэлжээ.

1918.02.24. Эстоно улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлав.

1945.02.24. Египетийн Ерөнхий сайд Ахмад Махир Паша парламентад үг хэлсний дараа гарч явахдаа буудуулж, амиа алдав.

1946.02.24. Хурандаа Хуан Перон улстөрийн перонизм хөдөлгөөнийхөө ачаар Аргентиний ерөнхийлөгчөөр сонгогдов.

1976.02.24. Куба улсын одоогийн үндсэн хууль батлагджээ.

1980.02.24. Лейк Пласидийн өвлийн олимпод хүчирхэг ЗХУ-г ялсан АНУ-ын хоккейн шигшээ баг аваргын төлөө Финландын шигшээтэй тоглож, 4-2 онооны харьцаагаар хожиж, Олимпийн аварга болов.

1983.02.24. Дэлхийн II дайны үеэр Япон гаралтай Америкчуудад хэрхэн хандаж байсынг хэлэлцэх тусгай зөвлөлийг АНУ-ын Конгресс гаргахаар болжээ.

 

Эх сурвалж www.zms.mn