С.САРУУЛ

Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн бодлогын зөвлөл" хуралдаж, гишүүддээ өөрчлөлт оруулжээ. Тус зөвлөлд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зэрэг албан тушаалтнаас гадна их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төр хувийн хэвшлийн төлөөлөл СЭЗИС-ын тэнхимийн эрхлэгч Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, Канад Улсын Конкордиа их сургуулийн дэд профессор, эдийн засагч Д.Лхагвасүрэн, МУИС-ын багш Г.Баярмагнай, “Дефакто” институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нар ажиллахаар болжээ.

Засгийн газрын хурлаар уг Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албыг татан буулгаж, бүтэц орон тоог шинэчлэн баталснаар шинэ бүрэлдэхүүн ийнхүү анхдугаар хурлаа хийж, ажилдаа оржээ.

Эх сурвалж: www.polit.mn