Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон монголын түүхэнд хоёрдугаар сарын 10-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар 1957 оны энэ өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ. О.Дашбалбар нутагтаа бага дунд сургууль, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. О.Дашбалбар 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв. О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм. О.Дашбалбар “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм. О.Дашбалбарын уран бүтээлийн таван боть ном 2004 онд хэвлэгджээ. О.Дашбалбар бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн бачлаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн.Тэрбээр Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байлаа. О.Дашбалбар Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлэгж байлаа.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1258.02.10. Монголын эзэнт гүрний цэрэг Аббасидийн Халифатыг уулгалан довтолж сөнөөв.
1567.02.10. Шотландын хатан Меригийн хоёр дахь нөхөр Лорд Данли Эдинбург дэх гэртээ алуулах дөхжээ.
1814.02.10. Напалеоны дайн: Шампуберийн тулаанд Францын арми Орос, Пруссын цэргийг бут ниргэжээ.
1870.02.10. Дэлхийн христийн залуу эмэгтэйчүүдийн холбоо Нью-Йорк хотноо байгуулагджээ.
1912.02.10. Богд хааны зарлигаар Шүүх яамны дэд сайд, Засагт хан аймгийн засаг хошууны бэйс Гончигдамбыг Баруун хязгаарын сайдын тушаалд томилов.
1923.02.10. АНУ-ын Техас мужийн Лаббок хотод Техасын технологийн их сургууль байгуулагдав.
1933.02.10. АНУ-ын Нью-Йорк хотын "Медисон Скүэр Гарден"-д Примо Карнера Эрни Шаафыг хүнд цохилтоор буулган авав. Энэ тоглолтоос хойш дөрөв хоногийн дараа Эрни Шааф амьсгал хураажээ.
1939.02.10. Испанийн иргэний дайн: Үндэсний үзэлтнүүд Каталоныг эзлэх хөдөлгөөнийг эхлүүлэв.
1940.02.10. Польшийн зүүн хэсгийг эзлэн түрэмгийлсэн ЗХУ-ын удирдлагууд нутгийн иргэдийг Сибирь рүү цөлж эхэлжээ.
1942.02.10. АНУ-д "алтан бичлэг" гэх алдрыг анхлан хүртсэн "Шаттанүүга Чоо Чоо" дуу цацагдаж эхлэв.
1943.02.10. Дэлхийн хоёрдугаар дайн: Ленинградын бүслэлт эцэслэгдэв. Зөвлөлтийн улаан арми хүчтэй тулаан өрнүүлсний дүнд ийнхүү бүслэлтээс гарч чаджээ.
Эх сурвалж www.zms.mn