Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдоод удаагүй байсан З.Мэндсайхан 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газрын ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт улирч үлдлээ. Тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Атар-4” аян хэрэгжүүлж, дотооддоо сүүний үйлдвэрлэлийг 200 сая литрт, гурилаар дотоод хангаж, гадаадад экспортлох, өндгийг 90 хувьд, төмсийг 100 хувьд хүргэх, махны экспортыг гурав дахин нэмэгдүүлэх, Дарханд арьс ширний цогцолборыг ашиглалтад оруулах, Ховд аймагт үйлдвэрлэл, технологийн парк, ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн төсөл танилцуулж байв. Одоо З.Мэндсайхан сайд шинэ Засгийн газрынхаа импортыг орлох, экспортын баримжаатай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог яаралтай бүрдүүлэх, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулах зорилтыг биелүүлэхэд ханцуй шамлан орохоор болж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.2 МЯГМАР № 23 (6500)