Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан намын X их хурлыг 2021 оны тавдугаар сарын 2-нд зарлан хуралдуулахаар болжээ. Тус хуралдаанаар Ардчилсан намын даргыг тус хуралдаанаар батламжилна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг зарлана. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх болон Ардчилсан намын даргын дотоод сонгуулийг Үндсэн хууль, Улстөрийн намын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Ардчилсан намын Үндсэн дүрэм, Дотоод сонгуулийн хорооны журамд нийцүүлэн зохион байгуулах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.5 БААСАН № 26 (6503)