Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин хийдийн тэргүүн, зурхайч, хамба лам
-Жилийн ерөнхий байдал дөрвөн улирлын эхээр хуртай. Жилийн эхэнд салхилна. Жилийн дундуур тариалан сайн байх ч, сүүлээр гандах нигууртай. Мал сүрэгт ээлтэй ч алаг цоог хямрал ихтэй. Залууст амгалан, нялхаст ширүүн, өвгөдөд маш ширүүн гэж зурхайд буусан. Хонь жилтнүүдэд их харш жил гарсан. 1931, 1967, 2003 оны хонь, 1940, 1976, 2012 оны луу, 1913, 1937, 1961, 1985, 2009 оны үхэр жилтнүүд мэнгэ голлосон тул засал хийлгэ. 1913, 1937, 1961, 1985, 2009 оны эрэгтэй, 1925, 1949 1973 1997 2021 оны эмэгтэйчүүд усан суудлын засалтай. Үер уснаас болгоомжилж, ураг барилдахыг цээрлэ. Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн, бич, тахиа жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.5 БААСАН № 26 (6503)