С.САРУУЛ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын гишүүдтэй хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг авч, зарим үүрэг чиглэлийг өглөө. Засаг дарга Д.Сумъяабазар “Хэдий цар тахалтай нүүр тулж байгаа ч нийгэм, эдийн засгийг сэргээхэд онцгой анхаарах ёстой. Тиймээс цар тахалтай зэрэгцэн амьдрах, эрсдэлийн менежмент рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэлээ.

Мөн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд, ахмад настны халамжийн төвүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хорио цээрийн дэглэмийг хэрхэн мөрдүүлж байгаад хяналт, шалгалт хийхийг НМХГ, НЭМГ-т үүрэг болгосон юм. Түүнээс гадна орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжиж халдвар тархах магадлал өндөр байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах, тусгаарлах байруудыг нэмж байгуулах зочид буудлуудын судалгааг яаралтай гаргахыг үүрэг болгосон юм.  Улаанбаатар хотод “Нэг хаалга-нэг хүн”, “Нэг хашаа-нэг хүн” аяны хүрээнд нийслэлийн 412 мянга гаруй өрхөөс нэг гишүүнийг хөл хорионы хугацаанд багтаан шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Эх сурвалж: www.polit.mn