Б.НАМУУНТАМИР

 

Цар тахлын улмаас монголчууд хоёр дахь жилдээ цагаан сарын баярыг тэмдэглэхгүй өнжиж байгаа. Энэ жил “Covid-19” халдварыг дотооддоо алдсан учир өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг чангатгаж, цагаан сарын баярын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох тул баярын бэлтгэл хийхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулсаар байгаа билээ. Гэхдээ иргэд сар шинийн бэлтгэлээ базааагаад эхэлжээ.

Энэ сарын 1-нээс эхлэн зах худалдааны төвүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж эхэлсэн юм. иргэд тавгийн боов, ааруул, цагаа, махаа базаагаад эхэлсэн нь энэ юм. Гэсэн хэдий ч иргэдийн худалдан авалтын чадвар маш муу байгааг худалдагчид онцолж байлаа. Зах худалдааны төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь хатуу хөл хорио тогтоохоос өмнө баярын идээ цагаа, мах шүүсээ бэлдэе гэцгээж байсан юм.

 

 “Иргэд нэн шаардлагатай зүйлээ л цуглуулж байна”

-“Дүнжингарав” худалдааны төвд хүмүүсийг  QR кодыг нь уншуулж, халууныг нь хэмжиж оруулж байсан юм. Ийнхүү багагүй хугацаанд оочерлож байгаад худалдааны төвд ороход үйлчлүүлэгч цөөнгүй байсан юм. Гэхдээ бэлэн хувцас барааны тасаг цөөн хүнтэй байсан юм. Дүнжингарав төвийн түрээслэгч Л.Наранзун “Хөл хорио цуцалснаас хойш хүн тасрахгүй байгаа. Хөл хорионоос хойш борлуулалт 60-70 хувь буурсан. Ер нь онгорхой байгаа нэртэй л болохоос орлогогүй л байна. Том хүн, хүүхдийн бэлэн хувцасны ер зарагдахгүй байгаа. энэ нь магадгүй хөл хорионы үед иргэдийн эдийн засаг, худалдан авалтын чадвар муудсаныг харуулж байгаа байх.  Өмнө нь цагаан сарын баяр дөхсөн энэ үед 1.5-2 сая төгрөгийн орлоготой байсан бол одоо 150-200 мянган төгрөгийн л орлоготой байна. Цагаан сараар хатуу хөл хорио тогтооно гэсэн албан ёсны шийдвэр гараагүй учраас иргэд сүүлийн 2-3 хоногтоо баярын бэлтгэлээ базаагаад байх шиг байна. Гэхдээ хэн хүнгүй л эдийн засаг муудсан байгаа учраас нэн шаардлагатай зүйлээ л цуглуулж байна. Гутал, хувцас зэргийн хэрэглээгээ хязгаарлаж байх шиг байна” гэв.

Харин гэр ахуйн бараа жижиглэн худалдааны лангуу орчимд иргэд бөөгнөрөл үүсгэсэн байв. гэр ахуйн барааны худалдагч Н.Болортунгалаг  “Монголчууд цагаан сараас өмнө гэрийнхээ өнгө зүсийг тордож, тавилга сэлтээ сэлгэдэг уламжлалтай. Тиймээс жил бүрийн өдийд гэр ахуйн бараа, бүтээгдэхүүний борлуулалт өсдөг. Гэхдээ энэ жил өмнө жилүүдтэй харьцуулахад борлуулалт 60 хувь буурсан. Иргэд өмнөх жилүүдийнх шиг биш, жижиглэнгээр бага багаар худалдан авалт хийж байна. Гэсэн хэдий ч арай ч гал алдчихгүй л байна” гэсэн юм.

“Ёс заншлаа бодож тавгаа засах бололтой”

Баянзүрх захын орчим хүний хөлд дарагджээ. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм сахиулж, бүртгэл хөтөлж буй байдал нь дулимаг байв. Харин лангуу бүхэн урдаа хаалт байрлуулсан байх бөгөөд худалдаа эрхлэгчид зориул­алтын хувцас, малгай, бээ­лий өмссөн хэдий ч за­рим нь амны хаалтаа бу­руу зүүсэн харагдана. Худал­дагч Р.Оюунчимэг “Бор­луулалт муу байна. Өмнө нь өдийд хүмүүс дугаарлаж зогсоод худалдан авалт хий­дэг байсан.  Бараа бүтээг­дэхүүнээ ч ямар нэг ай­дас­гүй татдаг байлаа. Харин одоо хүмүүс хэвийн боов тэр бүр худалдаж авах­гүй байгаа болохоор цөөн, цөө­нөөр татаж байгаа учир лангуу хоосон шахам бай­на. Гэхдээ огт авахгүй бай­гаа гэвэл худлаа хэлсэн бол­но. Монгол түмний уламж­­лалт баяр болохоор хү­мүүс бэлэг ерөөлөө бо­доод, идээ будаагаа засах л болол­той. Гэхдээ иргэдийн худалдан авалтын чадвар асар муудсан нь харагдаж байна. Өнгөрсөн жил цагаан сар хийхгүй гэсэн хэдий ч борлуулалт хавьгүй дээр байсан” гэв. Ийнхүү иргэд ца­гаан сарын баяр хийхгүй гэсэн хэдий ч тавгийн идээ, ца­гаа, хүнс болон ахуйн ба­раа­­гаа аль болох бага багаар мөн­гөндөө тааруулан ху­дал­дан авч худалдан авал­тын чадвар эрс муудсан нь ху­дал­­даа эрхлэгчдийн яриа­­наас анзаарагдсан биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.4 ПҮРЭВ № 25 (6502)