Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд хоёрдугаар сарын 4-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1913 оны энэ өдөр Монгол Түвдийн хооронд найрамдлын гэрээ байгуулагдав. Монголын талаас ГЯЯ-ны дэд сайд нягт билэгт Да лам Равдан, эрхэлсэн түшмэл Манлайбаатар ван Дамдинсүрэн, Түвдийн талаас Далай ламаас томилогдсон Гүжир Цансан Ханчин Луузаннаваан, Донид Агваан ёнзон нар оролцов. Есөн зүйл бүхий уг гэрээгээр хоёр улс бие биенээ тусгаар тогтнож, хаан өргөмжлөгдсөнийг хүлээн зөвшөөч, харилцан туслалцах, худалдаалах ба хоёр улсын хоорондын санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвшилцөлд хүрчээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1932.02.04. Хятадын Японы хоёрдугаар дайн: Манжуурын тулаанд Япончууд ялагдал хүлээв.
1945.02.04. Дэлхийн хоёрдугаар дайн: Крымийн хойгийн Ливадиа ордонд Ялтын уулзалт эхлэв. Тус уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, ЗХУ-ын удирдагч Йосиф Сталин, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль нар оролцсон юм.
1948.02.04. Цейлон улс Их Британиас тусгаар тогтнов.
1961.02.04. Ангол улс Португалийн эзлэн түрэмгийллээс мултрахын тулд дайн дэгдээв.
1969.02.04. Палестинийн чөлөөлөх байгууллагын тэргүүнээр Яассер Арафат сонгогджээ.
1992.02.04. Венесуэлийн ерөнхийлөгч Карлос Андрес Перезийн эсрэг төрийн эргэлтийг Уго Чавес удирдан эхлүүлжээ.
1999.02.04. Нью-Йорк хотод цагаачилж ирсэн Амаду Диаллог ямар ч зэвсэггүй байхад нь цагдаа нар 41 удаа буудан хороов. Энэ нь Америк даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхэд хүргэсэн юм.
2003.02.04. Югославын холбооны бүгд найрамдах улс нэрээ өөрчилж Серби, Монтенегро болж хоёр хуваагдав.
2004.02.04. Программ зохиогч Марк Закерберг нийгмийн сүлжээний Фейсбүүк цахим хуудсыг үндэслэжээ.
Эх сурвалж www.zms.mn