Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд хоёрдугаар сарын 3-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1933 оны энэ өдөр Кембрижийн их сургуулийн Мондовын лабораторыг Оросын суут физикч Петр Капицад зориулан нээжээ. Пётр Капица Оросын хэсэг эрдэмтдийн хамт агуу физикч Эрнст Резерфордын лабораторид дадлага хийхээр 1921 онд илгээгдсэн байлаа. Тэр лабораторид соронзон талбайн салбарт хийсэн судалгаа нь П.Л. Капицаг дэлхийд алдаршуулжээ. Тэрээр 1923 онд Кембрижийн их сургуулийн доктор, 1925 онд Кавендишийн лабароторийн орлогч захирал, 1926 онд тэр лабораторийн дэргэд байгуулсан Соронзон лабораторийн захирал болжээ. Тэрээр 1928 онд соронзон талбайн өгөгдөхүүнээр металлын цахилгаан эсэргүүцлийн өсөх өөрийн хуулийг нээсэн юм. Энэ нээлт болон бусад судалгааныхаа төлөө тэр Лондоны хаантны академи, ЗХУ-ын Шинжлэх ухааны ададемийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон байна. Хүчтэй соронзон талбай ба бага температураар судалгаагаа үргэлжлүүлэхэд нь зориулан түүнд Кембрижийн их сургуулийн дэргэд шинэ лабораторийг байгуулан өгсөн байлаа. Капица хэт бага температурт анх удаагаа шингэн гелийг 1934 онд гарган авсан байлаа. Түүнийг нэгэн удаа тэр жилдээ Зөвлөлтөд ирэхэд нь дахин гадаадад явуулалгүйгээр барьжээ. Капицад зориулан Физикийн хүрээлэнг байгуулан өгч түүнийг захирал болгосон юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1870.02.03. АНУ-ын Үндсэн хуульд 15 дахь өөрчлөлт оруулав. Ингэснээр бүх эрэгтэй хүн санал өгөх эрхтэй болжээ.
1913.02.03. “Монгол цэргийг бэлтгэн сургах тухай Монгол-Оросын хэлэлцээр” байгуулагджээ. Хэлэлцээрийг Орос улсын хаан эзний засгийн хэргийг шийтгэх газраас тусгайлсан төлөөлөгч Иван Коростовиц, Монгол улсын хаан эзний засгийн газраас тусгайлан гаргасан шадар сайд, сайн ноён хан Намнансүрэн, Шадар сайд, засаг төрийн эрдэнэ далай жүн ван Гомбосүрэн нар зөвлөн хэлэлцсэн тухай тэмдэглэл үйлджээ.
1930.02.03. Вьетнамын коммунист нам албан ёсоор байгуулагдав.
1933.02.03. Адольф Гитлер Зүүн Европын улсыг Германжуулах бодлогоо танилцууллаа. Гадаад харилцааны голлох чиглэл нь Германжуулах бодлого байна гэж А.Гитлер онцолсон юм.
1969.02.03. Египетийн нийслэл Кайр хотноо болсон Палестины Чөлөөлөх Байгууллагын хурлаар Яссер Арафат Палестиний үндэсний конгрессийн даргаар сонгогджээ.
1972.02.03. Японы Саппоро хотод 11 дэх удаагийн өвлийн олимп нээлтээ хийв.
Эх сурвалж www.zms.mn