Т.САЙХАН

"COVID-19" цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо.

Тэрээр ДЭМБ болон COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө.

ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn