Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүн болон хотын дарга  барилгын салбарынхантай өнөөдөр уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр өгсөн Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллийг хүргэж байна.

-Банкны салбар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 95 тэрбум төгрөгийн зээл гаргасны 66 хувь буюу 60 тэрбум төгрөг нь ипотекийн зээл байна. Энэ нь тийм бага дүн биш ч хангалттай тоо бас биш.  Хамгийн гол нь хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх нь чухал. Үл хөдлөхөөс судалгаа авахад сард 32 мянган орон сууцны нэр шилждэг. Үүний 15 мянга нь шинэ орон сууцад орж буй иргэд байгаагаас 10 мянга нь ипотекийн зээлээр байр авдаг. Борлуулалтыг сайжруулахын тулд урьдчилгаа төлбөр 30 хувийг бууруулах асуудлыг хөнддөг. Гэхдээ энэ нь зээлдэгчийн сахилга батыг сулруулах, урт хугацаандаа эрсдэл үүсгэх магадлалтай. Иймд ойрын үед урьдчилгаа төлбөр нь 30 хувь хэвээрээ үргэлжилнэ.Мөн урьдчилгаа 30 хувиас төр хөнгөлж болох уу, төрөөс хариуцаж болох уу гэж асуудаг. Үүнд тодорхой хариулт өгөхөд урьдчилгаа төлбөрт төсвийн мөнгөөр төр оролцохгүй. Та бүхний төлсөн татварын мөнгөөр өөр хэн нэгний барилгын зээлийн хөнгөлөлтийг хийж болохгүй.

Эх сурвалж:www.polit.mn