Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 30-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Өвлийн хамгийн алдартай баяруудын нэг эртний славянчуудын Өвлийн өвгөн ба Цасхан охины өдрийг славянчууд энэ өдөр тэмдэглэж байна. Эртний славянчууд, баян чинээлэг, энх тунх амьдралын бэлгэдэл болсон хүчирхэг Велес бурхны өвлийн дүр болсон Жавар өвгөнийг алдаршуулж иржээ. Өвлийн өвгөн, Цасан охины өдөр нь өвлийн төгсгөлийн бэлгэдэл аж.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1826.01.30. Дэлхийн хамгийн анхны дүүжин гүүр Исле оф Англисид нээгдэв. Баруун Уелсийг хойд хэсэгтэй холбосон энэ гүүрийг "Менайн дүүжин гүүр" гэж нэрлэдэг ажээ.
1902.01.30. Англи болон Японы хооронд холбоотны гэрээ байгуулагдав.
1911.01.30. Канадын тэнгисийн үйлчилгээ нэрээ Хааны дэргэдэн Канадын тэнгисийн цэрэг болгон өөрчлөв.
1925.01.30. Туркийн засгийн газар Үнэн алдартны шашны хамба VI Константинийг нутгаасаа хөөн гаргажээ.
1933.01.30. Адольф Гитлер Германы Канцлер болов.
1948.01.30. Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Ганди хинди шашны хийрхэгч Натурам Годсегийн гарт амиа алдав.
1959.01.30. Хэзээ ч живэшгүй гэгдэж байсан Ханс Хедтофт гэх хөлөг онгоц мөсөн уул мөргөсний улмаас живж, хөлгийн багийн 95 зорчигч бүгд амиа алджээ.
1960.01.30. Чад улсад Африкийн үндэсний нам байгуулагдав.
1969.01.30. Бийтлз хамтлагийн олон нийтэд зориулсан сүүлийн тоглолт Лондон хотноо болов. Гэвч шүтэн бишригчид их ирсэнтэй холбоотойгоор цагдаа нар тарааж, тоглолт цагаасаа өмнө дууссан юм.
1972.01.30. Умард Ирландын Дерри хотод Их Британийн түрэмгийллийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болж, Британийн цагдаа нар хүч хэрэглэн тараав. Үүний уршгаар 14 хүн амиа алдсан юм. Түүхэнд үүнийг "Цуст ням гараг" гэж тэмдэглэсэн байдаг билээ.
Эх сурвалж www.zms.mn