Т.САЙХАН

2021.01.29

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал удахгүй эхлэх гэж байна.  Хурлаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэх юм. 

Сайд нарын томилгооны асуудлыг ерөнхийдөө тохирсон гэж байгаа ч  УЗ-ийн хурлаас эцэслэх бололтой.

Улирах сайд нар

  • Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар 
  • Уул уурхай, хүнд үйлдвэрий сайд Г.Ёндон
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 

Шадар сайдаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан, БНХАУ-ын Элчингээр томилогдсон Т.Бадрал нарын нэр яригдаж байна. 

 Соёлын сайдаар"Монгол HD"телевизийн захирал Ч.Номинг нэр дэвшүүлэхээр болсныг эх сурвалжууд мэдээлж байна.

Харин Байгаль орчин, аялал жуулчлал, Боловсрол, шинжлэх ухаан, Батлан хамгаалахын сайд нар тодорхойгүй байна.  

Сангийн сайдад УИХ-ын гишүүн  Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрийг Удирдах зөвлөл рүү оруулж байгаа аж. 

Удирдах зөвлөл дээр тогтсон нэрсийг УИХ-руу оруулан томилно.  Мөн өнөөдөр шинэ сайд нар тангараг өргөнө. 

Эх сурвалж:www.polit.mn