Т.САЙХАН

УИХ-ын намрын чуулганы сүүлчийн хуралдаан /01.29/ эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар  шинэ Засгийн газрын сайд нарыг томилох зэрэг нийт 13 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Тухайлбал,  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга, Засгийн газрын гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа болно.

 

Эх сурвалж:www.polit.mn