С.САРУУЛ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо. Түүний CV-г толилуулья.

Овог, нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29

Гэр бүл: Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг

Боловсрол:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль

  • 2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч

  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч

  • 2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр

Ажлын туршлага:

  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

  • 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирал

  • 2006 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Бүс хариуцсан захирал

  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

  • 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

  • 2010-2014 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч

  • 2011 онд МАН-ын Нарийн бичгийн дарга

  • 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Эх сурвалж: www.polit.mn