Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 29-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1903 оны энэ өдөр Богд хааны зарлигаар "Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм"-ийг барьж эхлэсэн байна. VIII Богд Жавзундамба хутагтад зориулан 1893-1905 онд Ногоон ордны уран барилгын цогцолборыг Туул голын ар хөвөөнд байгуулсан түүхтэй. Оросын II Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1903-1905 онд өвлийн ордон хэмээх европ маягийн хоёр давхар цагаан байшинг барьжээ. Ногоон ордон төлөвлөлтийн хувьд гол тэнхлэг дээр “Цогчиндуган” буюу гол сүм орших бөгөөд тэнхлэгийн дагуу буюу тэгш хэмийн байрлалаар урдаас хойш сүм дугануудыг зориулалтаар нь эрэмбэ дараатай байрлуулдаг ёсыг баримталжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1861.01.29. Канзас муж АНУ-ын 34 дэх муж улс болжээ.

1886.01.29. Зохин бүтээгч Карл Бенц шатахуун хөдөлгүүртэй автомашин зохион бүтээж, патентжуулав.

1903.01.29. Богд хааны зарлигаар "Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм"-ийг барьж дуусгажээ.

1907.01.29. АНУ-ын Сенатын танхимд анх удаагаа уугуул америк хүн сонгогдов. Чарльз Көртис гэх улстөрч Канзас мужаас Сенатын танхимд сонгогджээ.

1918.01.29. Украин-Зөвлөлтийн дайн: Больщевик улаан арми Киев хотод бүрэн хяналтаа тогтоожээ. Улаан арми тухайн үедээ цэргийн сургуулийн сонсогчидтой тулалдаж ялалт байгуулсан юм.

1936.01.29. Америкийн бейсболын спортын аугаа тоглогчдыг мөнхжүүлэх зорилгтой "Бейсболын алдарын танхим" нээгдэж, анхны нэр дэвшигчдээ бүртгэв.

1941.01.29. Грекийн дарангуйлагч Йоаннис Метазасыг нас барсаны дараа Грекийн ерөнхий сайдын суудалд Александрос Коризис суужээ.

1967.01.29. Хиппи урсгалын мандалтын үе эхлэв. Энэ үед Жанис Жоплин, Грейтфул Дид, Аллен Гинсберг нарынзэрэг уран бүтээлчдийн нэр хүнд улам өссөөр байсан юм.

1989.01.29. Тусгаар тогтносон Унгарчууд Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоожээ. Зүүн европын улсуудаас анх удаагаа дипломат харилцаа тогтоосон улс нь Унгар болсон юм.

1991.01.29. Персийн булангийн дайн: Хажигийн тулаан эхэлснээр Персийн булангийн дайн албан ёсоор эхэлсэн түүхтэй.

1996.01.29. Францын ерөнхийлөгч Жак Ширак Францыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болсоныг албан ёсоор зарлав.

Эх сурвалж www.zms.mn