Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 28-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1906 оны энэ өдөр Санкт-Петербург хотноо Эмэгтэйчүүдийн политехникийн курс гэх Оросын эмэгтэйчүүдэд зориулсан анхны техникийн дээд сургууль нээгджээ. Оросын “уурын зүтгүүрийн эцэг” гэж нэрлэгдсэн мөн анхны керосин дамжуулах хоолойг бүтээгч бөгөөд Технологийн дээд сургуулийн профессор Николай Леонидович Щукиныг тус дээд курсийн захирлаар хоёр жилийн хугацаатайгаар сонгосон байв. Хичээлийн байр болгон орон сууцны байр түрээсэлсэн байснаа богино хугацаанд түүнийг танхимууд, лаборатори болгож чадав.Тэр жилийнхээ аравдугаар сард захирлын нэр дээр сургуульд элсэх 700 өргөдөл ирсэн байснаас 234 хүнийг сонсогчоор авчээ. Сургуулийн төлбөрийг жилээр урьдчилан аваад сурах бололцоогүй болсон хүмүүст төлбөрийг нөхөн олгодоггүй байв. Сургалтыг анхны алхамын хичээлийн системээр хийж, шалгалтыг бэлэн болсон цагт нь сургалтын жилд багтаан авдаг байв. Эхний хоёр жилд нэгдсэн нэгэн факультеттай байснаа дараа нь уран барилгын, барилгын инженерын гэж хоёр хаасан ажээ. 1908 онд тэдэн дээр цахилгаан механикийн, химийн факельтетуудыг нэмжээ. Сургалт таван жилийн хугацаатай жилийн 150 рублийн төлбөртэй байлаа.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна
1846.01.28. Сир Харри Смитээр удирдуулсан Британийн арми Аливалын тулаанд Энэтхэгийн армийг буулгаж авав.
1855.01.28. Атлантын далайг, Номхон далайтай холбоотой Панамын сувгийн төмөр зам анх удаа хөдөлж эхлэв.
1871.01.28. Франц-Пруссийн дайн: Францын арми ялалт байгуулснаар Парисийн бүслэлт эцэс болжээ.
1900.01.28. Монголын хаан Богд Жавзандамба Хаант Оросоос зээл хүсэв. Оросын хаант улсын Сангийн яамнаас оруулсан Богд гэгээнд олгох 30 000 рублийн зээлийн баримтан дээр Санкт Петербург хотноо Оросын цагаан хаан өөрийн гараар зөвшөөрсөн цохолт хийж, Монголын шашны тэргүүнд зээл олгохыг зөвшөөрсөн байна. Гэвч маргааш өдөр нь Богд хаан хүссэн зээлээсээ гэнэт татгалзжээ.
1902.01.28. Америкийн саятан Эндрью Карнегийн 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Вашингтон дахь Карнегийн хүрээлэнг байгуулжээ.
1908.01.28. Португалийн бүгд найрамдах нам тус улсын дарангуйлагч Хоа Франкогын эсрэг төрийн эргэлт хийхийг оролдсон боловч бүтэлгүйтэв.
1918.01.28. Финландын иргэний дайн: Улаан армийн босогчид нийслэл Хелсинки хотод хяналтаа тогтоов.
1933.01.28. Энэтхэгээс тусгаар тогтнох хөдөлгөөн Пакистан улсад эхэлжээ.
1935.01.28. Исландын парламент үр хөндөлтийг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр баруун еврпын улс орнуудаас анх удаа үр хөндөлтийг хүлээн зөвшөөрсөн улс болжээ.
1938.01.28. Германы автомашин жолоодогч Рудольф Карациолла Мерседес-Бенз W195 загвараар цагт 432.7 км хурдалснаар зам дээрх хурдыг шинэчлэн тогтоов.
1956.01.28. Рок н Роллын хаан гэгдэх Элвис Пресли анх удаагаа телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.
1958.01.28. Данийн алдарт Лего компани одоогийн угсардаг тоглоомны загварыг гаргаж, патентжуулав.
Эх сурвалж www.zms.mn