Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 20-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1831 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр буюу өнөөгөөс 190 жилийн өмнө Бельги улс төвийг сахих мөнхийн үзэл баримтлалаа зарлажээ. Үүнийхээ ачаар газар зүйн байрлалаа ашиглан  хөгжих тааламжтай нөхцлийг энэ улс  “бэлэг” болгон авчээ. Зөөлөн уур амьсгалтай, Европын худалдааны бүх зам энэ орны боомтуудаар дамждаг. Энэ онцлогоосоо болж бас  Европын бүх дайны хөлд өртөж байсан түүхтэй.Дундад зууны үеэс Бургундын вант улс, Испани, Франц, Ромын эзэнт улс зэргийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд Нидерландын бүрэлдэхүүнд  байх үед Бельгийн хувьсгал гарч 1830 онд тусгаар тогтнолоо  зарласан юм. Тусгаар тогтносноосоо хойш нэг жилийн дараа буюу 1831 оны энэ өдөр Орос, Их Британи, Франц, Австри, Прусс зэрэг таван гүрэн оролцсон Лондоны конференци дээр Бельгийн  төвийг сахисан мөнхийн байдлыг зарлажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1839.01.20. Юнгейн тулаанд Чилийн арми Перу-Боливийн холбоотон армийг буулган авчээ.

1841.01.20. Их Британи Хонг Конг арлыг булаан эзлэв.

1877.01.20. Константинопль хотод болсон хуралдаанаар Балканы хойгт улстөрийн өөрчлөлт хийхийг дэмжжээ.

1921.01.20. Турк улсын анхны үндсэн хууль батлагдав. Уг хуулиар Туркийг тусгаар улс болохыг тунхагласан байдаг.

1929.01.20. Гадна орчинд зураг авсан анхны бүрэн хэмжээний кино болох "In Old Arizona" дэлгэцэнд гарчээ.

1972.01.20. Пакистан улс цөмийн хөтөлбөр боловсруулж эхэлснээ зарлав. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа Бангладешийн чөлөөлөх дайнд Энэтхэгийн эсрэг оролцож, ялалт байгуулсан билээ.

Эх сурвалж www.zms.mn