Ц.МЯГМАРБАЯР
Бид заримдаа гар утсаа хаана тавьснаа мэдэхгүй мунгинадаг. Ойр байгаа хэн нэгнээ миний утас руу залга даа гэх мэтээр хайж багагүй ажил болдог. Гэтэл алга ташихад л таны утас хаа байгаа нь мэдэгдэж дугардаг апп бий болсон байна. Энэ нь “clap phone finder” хэмээх гар утас ологч. Апп-ийг гар утсандаа татаж аваарай. Тэгээд зааврын дагуу тохируулаарай. Ингэснээр та алга ташихад хангалттай. Түүнчлэн хувцсаа хэрхэн тохируулж өмсөхөө мэдэхгүй байгаа бол танд “Good look” хувцас загварын апп туслана.
Энэ мэтээр манай монгол it инженерүүд хүртэл суулийн үед З000 гаруй апп зохиож бидний амьдралд нэвтрүүлж таны ажлыг, цагийг хөнгөвчилсөөр байна. Google –д монгол апп гээд хайгаад ороход манайд бүтээгдэж байгаа бүх төрлийн апп-ууд байдаг байна. Гэхдээ Android, IOS системийн утсанд татахад бэрхшээл бага ч ipone утасанд татахад хяналт өндөр учраас олон үйлдэл хийлгэх зэргээр шалгуур өндөр, хөгжүүлэлт зэрэг нь нэвтрэхэд хүндрэлтэй ч нууцлал, аюулгүй байдал талаасаа сайн байдаг аж.
Бүх зүйлээ цахим ашиглан зохицуулдаг олон залуучууд бий болж. Түүний нэг нь А.Батчимэг. Тэрээр заримдаа гэрийнхээ хүнсийг ч цуглуулах завгүй ажилтай. Тиймээс өглөө ажилдаа ирэнгүүтээ л хүнсээ утсандаа татаж суулгасан хүргэлтийн компанийн апп руу нэвтэрч хэрэгцээтэй зүйлээ захиална. Орой гэртээ ирэхэд үүдэн дээр нь байх жишээтэй. Завгүй ажлын хажуугаар заавал дэлгүүр орох шаардлагагүй. Ер нь цахим ашиглан бүх л хувийн болон албан ажлаа амжуулдаг аж. Түүнчлэн vaws.mn гэсэн шинэ хуулийн хураангуйг өдөр бүр шинэчлэн оруулдаг апп алт хэдийн хэрэглээнд гарсан байна.
“COVID-19” биднийг цахим хэрэглээ рүү түлхсээр
Бидэнд амьдралын хэмнэлээ орлуулж болох маш олон зүйлийг “COVID-19” ойлгуулсаар байна. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх цаг авах gyals.mn, банкны tusuvchin.mn, байрны мөнгөө төлөх тахси захиалгын car taxi .mn social pay, төрийн 181 үйлчилгээг авах e –mongolia.mn, цахим засаглалын e-plat.mn зэрэг байгууллага, салбар бүр өөрийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар хурдан болгохын тулд төрөл бүрийн апп-ыг зах зээл, цахим орчинд нэвтрүүлээд байна. Өдөр ирэх тусам бүх зүйл цахим шилжилт рүү улам хурдалсаар. Манай ахмадууд хүртэл насны хишгээ цахимаар хандаж дансандаа шууд авах болоод байна. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд хөнгөлөлтөд хамрагдах бичиг баримтаа e –mongolia.mn руу орж бүрдүүлэхэд л болно. заавал НДЕГ-т очих шаардлаггүй. Түүнчлэн түгжрээтэй үед “ub car “тахси дуудлагыг үйлчилгээ нэвтэрсэн. Хөгжүүлэх шаардлагатай аппын нэг гэдэг. Мөн автомашины хөдөлгөөнд оролцох дугаарын хязгаарлалтай үед нийтийн тээврээр үйлчлүүлдэг. “ub smart” –ийг ашиглан автобусны мэдээллийг харж буудалд дээр удаан зогсохгүйн тулд хэдэн минутын дараа суух автобус ирэх вэ зэргээр ашигладаг байна.
Бас “ub travel” автомашины зогсоолын талаархи мэдээллийн апп-ийг мөн ашигласаар байна. Нөгөөтэйгүүр, цахим засаглал монголд нэвтэрвэл авлига зогсох боломжтой. Энэ чиглэлд манай it инженерүүд чиглэж ажиллаж байгаа тухай эх сурвалж ярьж байсан. Саяхан ажилд жуулчлах, нэмэлт орлого олох боломжтой апп нэвтэрсэнг олж ашигласан. Танд байраа засварлах хийлгэх хэрэгцээ байлаа гэж бодоход гүйцэтгэх компани нь энэ апп-д мэдээллээ оруулсан байхад та түүгээр гүйцэтгэхүүлэх боломжтой. Энэ апп-ийг ашиглсанаар хэн нэгнээс чанаргүй үйлчилгээг авч хулхидуулахгүй. Бүх хариуцлагыг зуучлагч компани хариуцдаг давуу талтай. Гэх мэтээр танд ямар ажлын хэрэгцээ байна мөн танд өөрт чинь гүйцэтгэх чадвартай ямар давуу тал байна мэдээллээ энэ апп-д үлдээхэд болно. Нэг удаа би энэ апп-ийг ашиглаж номын аудио дуу оруулагчийн ажил хийж ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олсондоо их олзуурхсан.
Манай залуу үеийнхэн цахим шилжилтэд аль хэдийн шилжсэн гэж хэлж болно. Харин хамгийн их хэрэгцээтэй байж мэдэх 55-аас дээш насныхан үүнд суралцаж амьдралаа хөнгөвчлөх тал дээр сул байгаа харагддаг. Үүнээс болж банк болон бусад төрлийн үйлчилгээнд биеэрээ очиж бөөгнөрөл үүсгэх, цагаа хий дэмий бухимдал дунд өнгөрөөх байдал ажиглагдсаар. Тиймээс энэ шилжилтийг системтэйгаар нэвтрүүлэх, зааж сургах хэрэгцээ байгааг үгүйсэхгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.1.15 БААСАН № 11 (6488)