Б.СОЛОНГО

 

О.Магнай даргад дуул­гах ховын үг байна. Бая­рын өмнөхөн буюу өнгөр­сөн сарын 29-нд “Магнай трейд” компани шатахуу­ны үнээ дахин 50 төгрө­гөөр нэмчихжээ. Энэ ту­хай­гаа оны өмнө мэдэг­дэх­гүйг хичээн, шинэ жи­лийн баяртай давхцуулан хийсэн аж. Эх сурвалжийн мэдээлснээр “Магнай трейд” компанийн бүх колонки үнээ зэрэг нэмээ­гүй. Зүүн талаасаа эхлэн нэмж, хоёр өдрийн дотор бүгд нэмэгд­сэн үнээр шатахуун ху­дал­даалж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, АИ92 шата­хууныг 1670 төгрөг, А80 шатахууныг 1580, ди­зель түлш, АИ95 шатахуу­ныг 1800 төгрөгөөр тус тус борлуулж байна. Ийнхүү тус компани шатахууны үнээ нийтдээ 100 төгрө­гөөр нэмсэн гэсэн үг. Оны өмнөхөн ШӨХТГ-ын дар­га мэдээлэл хийж, нефть импортлогч бүх компаниуд үнээ 50 төгрөгөөр нэмэх нь үндэслэлтэй гэж байв. Харин ч Монголбанк, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны дүнд 210 төгрөгөөр нэмэг­дэх байсан үнэ 50-иар нэмэгдээд өнгөрсөн гэж байлаа. Гэвч түүний мэдэгд­лээс хэдхэн өдрийн дараа “МТ” ийнхүү дахин 50 төгрөгөөр үнээ нэмлээ. Шинэ оны баяр амралтын өдрүүдийг залган тохиолд­сон тул иргэд олон өдөр амарсан. Яг энэ үеэр нь далимдуулж үнээ дахин нэмсэн нь чоно борооноор гэгчийг санагдуулав. Одоо “Магнай трейд” компа­нид ямар хариуцлага тоо­цох вэ О.Магнай дарга аа. Таны хэлснээр импорт­логч ком­паниуд зөвхөн 50 төгрөгөөр л үнээ нэмж болно. Түү­нээс илүү нэм­вэл хариуц­лага тооцох ёстой.