Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэн нэгдүгээр сарын 12-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1970 оны энэ өдөр зорчигч тээврийн хамгийн том хөлөг болох Боинг 747 анхны нислэгээрээ Нью-Йоркаас Лондонд хүрэлцэн ирэв. Өнгөрсөн зууны жараад онд нисэх тээвэр эрчимтэй хөгжиж эхлэх үеэр энэ онгоцыг бүтээхээр болжээ. Хоёр давхар их биетэй онгоц хийх гэж эхлээд төлөвлөсөн боловч тэр нь өөрийн хүндрэл гаргасан учир түүнийг урьд хэсэгтээ “бөхтэй” болгосон юм. Боинг компани Pan Am компанид дөрвөн жилийн дотор уг онгоцыг хийж өгөхөөр ам гараад түүнийгээ биелүүлжээ. A380 онгоц 2005 онд гарч иртэл Боинг 747 дэлхийн хамгийн том хөлөг гэсэн цолыг 35 жил барьж байлаа. Уг онгоцны янз бүрийн хувилбар байдаг ба Австралийн Qantas Airways нисэхийн компанийн Боинг 747 онгоц 1989 онд Лондоноос буулт хийлгүйгээр Сиднейд хүрэхдээ 18000 км замыг 20 цаг есөн минутын дотор туулсан дээд амжилт үзүүлж байлаа. Одоо энэ онгоцны ашиглалт аажмаар хорогдож байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна
1908.01.12. Парисийн Эйфэлийн цамхагаас уртын зайнд радио мэдээлэл хүргэсэн нь дэлхийн анхны тохиолдол болов.
1911.01.12. Филиппин улсад Хууль зүйн их сургууль байгуулагджээ.
1915.01.12. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хүлээн зөвшөөрөв.
1932.01.12. Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсанаас 7 жилийн дараа Хетти Карауей АНУ-ын Сенатын танхимд сонгогдсон анхны эмэгтэй болов.
1942.01.12. Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт дайны үеэрх хөдөлмөрийн албан зөвлөлийг байгуулжээ.
1962.01.12. Вьетнамын дайн: АНУ-ын арми "Чоппер" ажиллагааг эхлүүллээ. Энэ нь тус дайны үеэр АНУ-ын армиас хэрэгжүүлсэн анхны цэргийн ажиллагаа байсан юм.
Эх сурвалж www.zms.mn