Б.ДОЛЖИНЖАВ

Ардчиллын үлгэр жишээ орон гэгддэг АНУ-ын Вашингтонд лхагва гаригт болсон иргэд ба цагдаа нар хоорондын мөргөлдөөн хамгийн шуугиан тарьсан үйл явдал байв. Үймээн дэгдээж, Конгрессын байр руу дайран орсон иргэд нь тус улсын ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигчид байсан юм. Ийн Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээс эрх мэдлийг тайван замаар шилжүүлнэ гэсэн ардчиллын зарчим зөрчигдсөнийг олон улсын удирдагч онцолсон.

Тэгвэл Трамп олны өмнө үг хэлэхдээ анх удаа ялагдлаа хүлээн зөвшөөрлөө. Түүний “Twitter” хаягийн эрхийг нээсний дараа тэрээр нэгэн бичлэг оруулжээ. Үүндээ “Конгрессын баталсан шинэ Засгийн газар нэгдүгээр сарын 20-ноос үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Би эрх мэдлээ тайвнаар шилжүүлэх өгөх боломжийг хангах болно. Тиймээс үүнтэй эвлэрэхийг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж:BBC