Б.НАМУУНТАМИР

Биткоин криптовалютын өртөг өчигдөр /01.07/ дахин дээд амжилт эвдэж, 40 мянган ам.долларыг давжээ.

Биткоины ханш 14.83 хувиар өсөж, 40146 ам.долларт хүрчээ. Криптовалютын арилжаагаар хамгийн томд тооцогддог “Binance” бирж дээр биткоины үнэ 15.05 хувиар өсөж, 40121 ам.доллар  хүрсэн байна. Биткоин дэлхийн криптовалютын зах зээлийн 61.1 хувийг бүрдүүлдэг байна.

Энэ криптовалютын өртөг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлийн хагаст огцом өсөж эхэлснээс хойш дээд амжилтыг үргэлжлүүлэн тогтоосоор байна.

Биткоины үнэ асар хурдтай нэмэгдэж буй нь гайхшрал, болгоомжлолыг нэгэн зэрэг төрүүлж байна гэж шинжээчид онцолжээ. Юуны түрүүнд биткоины нийлүүлэлт багасаж, эрэлт нь ихсэж байна. Хэд хэдэн томоохон хөрөнгө оруулагч биткойн худалдан авахаар өрсөлдөж буй нь үнийг нь 40 мянга гаруй ам.долларт хүргээд байна.

Гэхдээ зах зээлийн ихэнх тоглогчид хүлээх байр суурийг сонгоод байгаа аж. Эрэлтээс үзвэл биткойны ханш өнөө орой /01.08/ орой гэхэд 44 мянган ам.долларт хүрч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: www.polit.mn