Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 4-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Германы хэл судлаачид болох Якоб ба Вильгельм Гримм нар үлгэр домгийн цуглуулагч гэдгээр дэлхийд алдартай. Тэгвэл тэрхүү алдартай ах дүү хоёрын нэг Якоб Гримм 1785 оны энэ өдөр мэндэлжээ. Ах дүү Гриммүүд бол дэлхийн түүхэн алдарт түүхчид төдийгүй филологчид, хэл шинжлэлчид, орчин үеийн герман судлалыг үндэслэгч юм. Ах Гримм нарын үлгэрийг дэлхийн бараг бүх хэлээр унших, үзэх, сонсох боломжтой.  Ингээд тэдний намтар түүхтэй танилцая. Зохиолчид Германд Ханау хотод хуульчийн гэр бүлд төрсөн. Төрсөн цагаасаа хойш тэд хоорондоо маш найрсаг харилцаатай байсан бөгөөд тэдний нөхөрлөл насан туршдаа үргэлжилсэн юм. 1796 онд аав Гримм нас барсан бөгөөд зөвхөн авга эгчийнхээ тусламжтайгаар Жейкоб, Вильгельм нар Касселийн лицейд суралцаж төгссөн байна. Тэд дараа нь хууль эрх зүйн чиглэлээр Марбургийн их сургуульд суралцсан байна. Удалгүй ах дүү нар хууль зүйн шинжлэх ухаанаас илүү филологи сонирхдог байсан нь тодорхой болов. 1812 онд ах дүү Гриммүүдийн үлгэрүүд Берлинд 900 хувь хэвлэгдэн гарч байжээ. Тэдний зарим үлгэрийг хүүхэд уншихад тохиромжгүй гэж хүмүүс шүүжилдэг байж. Үлгэрүүд нь утга санаа болон агуулгын хувьд хүүхэд ойлгоход хүнд. Үлгэрт ихэвчлэн дотно шинж чанар, харгислал, хүчирхийллийг харуулсан үзэгдлүүд, мөн академик тайлбар бүхий оруулгууд багтдаг байв. Хожим нь тэд эдгээр цуглуулгуудыг дахин хэвлүүлж, нэмж, уран зохиолын нэг хэв маягт оруулжээ. Тэд  үлгэр домогоо янз бүрийн хүмүүсийн үгсээс цуглуулж, тэмдэглэж авдаг, заримдаа хувцасаа үлгэрээр сольж байсан түүх ч байдаг. Тэдний бүтээлийг зөвхөн үлгэр домгоор төсөөлөшгүй. Гримм эртний германчуудын зан заншил, дадал зуршил, итгэл үнэмшлийн талаар өвөрмөц материал агуулсан "Германы эртний дурсгалууд" түүхэн чухал бүтээлийг зохиож, бичжээ. Ах дүү Гриммийг хамгийн шилдэг үлгэрүүд, гайхамшигтай эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэлхийд авчирсан бөгөөд үнэ цэнэ нь өнөөг хүртэл үнэлж баршгүй юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1847.01.04. АНУ-ын зохион бүтээгч Самуэль Кольт өөрийн бүтээсэн гар буугаа анх удаа худалдаанд гаргав.

1854.01.04. Ахмад Уиллиам МакДоналд уугуул оршин суугчдын нэрээр Самаранг өнөөгийн нэршилээр МакДоналдын арлыг илрүүлжээ.

1865.01.04. АНУ-ын Нью-Йорк хотын Уолл Стрийт гудамжинд Нью-Йоркын хөрөнгийн бирж байрлахаар болов.

1884.01.04. Их Британийн социалист хөдөлгөөн гэгдэх Фабианы нийгэмлэг байгуулагдав.

1990.01.04. Пакистан улсын түүхэн дэх хамгийн хор хохирол дагуулсан галт тэрэгний мөргөлдөөн болж 307 хүн амиа алдаж, 700 хүн шархдав.

2004.01.04. Эх дэлхийн нэгдсэн цагаар үүрийн 04:30 цагт өөрөө явагч Спирит хөлөг Ангараг гариг дээр амжилттай газардав.

2007.01.04. АНУ-ын конгрессын 110 дахь хуралдаанаар төлөөлөгчдийн танхимын даргаар Ненси Пелосиг сонгож тус улсын түүхэнд энэ суудалд заларсан анхны эмэгтэй улстөрч болов.

Эх сурвалж www.zms.mn