Д.АРИУН
ОХУ-д өнгөрсөн нэг хоногт буюу 2020 оны сүүлийн өдөр коронавирусын халдварын 27039 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх өдөр нь 26513 тохиолдол бүртгэгдэж байсан юм. Тус улс даяар цар тахал эхэлснээс хойш халдвар авсан хүний тоо 3 сая 186 мянга 336 болоод байгааг Шуурхай удирдлагын штбаас мэдээлжээ. Нас баралт сүүлийн нэг хоногт 536 бүртгэгджээ. Нийтдээ ОХУ-д бүртгэгдсэн нас баралт 57555 болсон байна.
Харин эдгэрсэн хүний тоо 2580138 болсон бөгөөд өнгөрсөн нэг хоногт 25798 хүн эмнэлгээс гарчээ.
Эх сурвалж: zms.mn