Б.ОД
Нийслэлийн есөн дүүрэг болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр гаргасан 47 шинжилгээний төвд өнөөдрийн 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд 13420 хүнд COVID-19 халдварын шинжилгээ хийжээ. Нийслэлийн хэмжээнд коронавирус халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг энэ оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд к өргөтгөсөн шинжилгээнд нийт 58522 хүнийг хамруулжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар,нийт 345791 хүн шинжилгээнд хамрагдаад байна.
Эх сурвалж:www.polit.mn