Б.ДОЛЖИНЖАВ

Их Британи болон Европын холбоо Брекситийн худалдааны тохиролцоонд хүрснийг өчигдөр зарлалаа. Их Британи улс энэ сарын 31-нд 27 улсын бүрэлдэхүүнтэй Европын холбооноос албан ёсоор гарах байв. Үүнээс өмнө Их Британийн Ерөнхий сайд тохиролцоонд хүрч,  худалдааны гэрээнд арванхоёрдугаар сарын 30-нд парламент гарын үсэг зурахыг хүлээх үлджээ.

Энэ талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Зул сарын баярын өмнөх орой би  та бүхэнд бэлэг бэлдлээ. Энэ бол Нэгдсэн Вант Улсын өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийн хувьд гайхамшигтай мэдээ. Бид түүхэндээ анх удаа тариф, квотгүй зарчим дээр суурилсан худалдааг Европын холбоотой хийх боломжтой боллоо. Худалдааны гэрээ нэгдүгээр сарын нэгнээс манай улсын аялагчид, бизнес эрхлэгч болон бүх хөрөнгө оруулагчдад үр ашгаа өгөх болно. Европын холбоо болон манай улс нөхөрсгөөр тохиролцоонд хүрлээ” гэжээ.

Харин Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Хэлэлцээр ирээдүйг харсан харилцан ашигтай, шударга боллоо. Их Британи бидний үнэнч хамтрагч хэвээр байх болно” гэжээ. Ийн тохиролцоонд хүрснээр Их Британийн эдийн засаг, бизнесийн харилцаанд томоохон өөрчлөлт авчрах болно. Хэрэв ямар нэг гэрээ байгуулалгүйгээр гишүүнчлэлээсээ татгалзвал Их Британи эдийн засгийн хувьд хүнд байдалд орох байсан юм.

Эх сурвалж:BBC