Т.САЙХАН

УИХ-ын Ёс зүйн дэд хороог Б.Бат-Эрдэнэ гишүүн даргалдаг.   Тэгвэл тус дэд хорооноос нэр бүхий гишүүдийг уучлалт гуйх нь зүйтэй хэмээн үзэж МАН-ын бүлэгт албан бичиг хүргүүлээд байна. Албан бичигт   УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд төмөр замын дарга нараас уучлал гуйж, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэжээ. 

Харин Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнийг  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нартай огт уулзаагүй хэрнээ ийм албан бичиг явуулсан нь ёс зүйгүй үйлдэл хэмээн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд шүүмжилжээ. Тэд, "Ёс зүйн хорооноос нэг ч удаа уулзаагүй, Ёс зүйгүй үйлдэл гаргаагүй тул хууль биелүүлж ажиллах шаардлага тавих бүрэн эрхээ эдэлсний төлөө авлигачнаас уучлал гуйх үндэслэл байхгүй" хэмээн шүүмжилжээ. Мөн тэд гишүүдтэйгээ огт уулзаагүй байж, УИХ-ын нэрийн өмнөөс ийм увайгүй бичиг явуулсан Ёс зүйн хорооны дарга өөрөө ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn