Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд арванхоёрдугаар сарын 22-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Их Британиас 1963 онд тусгаар тогтнол авсан Сингапур эхлээд Малайзийн холбооны бүрэлдэхүүнд оров. Холбооноос 1965 онд гарсны дараа Сингапур бүрэн тусгаар тогтножээ. Энэ бүх үед тус орны төрийн тэргүүн нь Британийн хатан хаан II Елизавет байв. Малайзаас салаад 1965 оны энэ өдөр Сингапур улс өөрийгөө тусгаар болгон тунхаглажээ. Тэр цагаас хойш Сингапурын засгийн газар нь тусдаа харин улсыг нэлээд хязгаарлагдмал эрхтэй Ерөнхийлөгч удирдаж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна
1666.12.22. Францын хүрээлэнгийн дэргэд Шинжлэх ухааны академи 1666 онд байгуулагджээ. Түүнийг олны хэллэгээр Парисын шинжлэх ухааны академи заримдаа Францынх гэж нэрлэж иржээ.
1953.12.22. Энэ өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Коджедо аралд таван хүүхэдтэй айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний эцгийг Мүн Ён Хюн, харин ээжийг нь Кан Хан Ок гэдэг бөгөөд тэд 1950 онд Солонгосын хойг дайны хөлд нэрвэгдэх үед БНАСАУ-ын Өмнөд Хамгён аймгаас АНУ- ын “MEREDITH VICTORY” гэх ачааны хөлөг онгоцонд сууж, Коджедо арал руу дүрвэн ирсэн цагаачдын нэг байжээ.