Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд арванхоёрдугаар сарын 2-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 2-нд Боочлолын эсрэг тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэдэг. 2017 онд Грекийн Афин хотод болсон боолчлолын эсрэг маршийн нэгэн агшин дараахь зурагт үлджээ.
Фото: Getty Images/Pacific Press/
1804 оны арванхоёрдугаар сарын 2-нд Наполеон Бонапарт Францын хаан болсон түүхтэй.
Жак-Луи Давидын сэргээн засварласан “Наполеон хаан ширээнд заларсан 1804 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Нотр Дамын сүмд болсон ёслол, Наполеон Жозефинаг өргөмжилсөн нь” гэдэг зураг.
Фото: commons.wikimedia.org
1946 оны арванхоёрдугаар сарын 2-нд Их Британи, АНУ хоёр Герман дахь эзэлсэн газар нутгаа нэгтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэхүү гэрэл зурагт Берлиний бүсийн хил дээр цагдаа шалгалт хийж байгаа нь үлджээ.