Т.САЙХАН
Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг танилцуулж байна. Иргэдийн зээлийн асуудалтай холбоотойгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлууллаа. Ингэхдээ хүү, алданга тооцохгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Мөн 0-18 насны хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл олгохоор шийдвэрлэжээ.
Эх сурвалж:www.polit.mn