Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд аравдугаар сарын 12-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Харааны дэлхийн өдрийг аравдугаар сарын хоёр дахь пүрэв гаригт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар тэмдэглэдэг. Хараагаа алдахаас хамгаалах олон улсын агентлагийн мэдээгээр ойролцоогоор 285 сая хүн харааны асуудалтай бөгөөд тэднээс 39 сая нь огт хараагүй байна. Нүдний өвчин 19 сая гаруй хүүхдийн хараанд нөлөөлдөг бөгөөд хараа нь муудсан хүмүүсийн 65 хувь нь тавиас дээш насныхан байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна
1996.10.12. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар дэлхийн үе мөчний өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэдэг байна. Артритийн хэлбэрийн талаар өргөн олонд мэдлэг өгөх үүднээс энэ өдрийг тэмдэглэх болжээ. Ер нь бол артрит нь үе мөчний үрэвсэл юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, дэлхийн арван хүний нэг нь артритаар өвчилсөн байдаг аж.
1492.10.12. Испаничууд давхар баяртай. Хувилгаан дарь эх Пиларын өдөр гэх шашны баяраас гадна Испанидадын өдөр гэх үндэсний баяртай. Эхлээд энэ өдрийг Испанийн түүхэн муж Арагонд тэмдэглэж иржээ. Домгоор Дарь эх Пилар, Эбро голын эрэгт багана дээрээс номлогч Сантьягод харагдан түүнийг христийн шашиныг Испанид дэлгэрүүлэхэд нь туслана гэжээ. 1492 оны энэ өдөр Христофер Колумби Испанийн далайн аяныг толгойлон Америк тивийг нээжээ. Сүсэгтэн олон тэндээс Пилар дарь эхийн оролцоог олж харжээ. Энэ нээлтээр Колумб зөвхөн Испанийг ч биш өөрийгөө дэлхийн түүхэнд алтан үсгээр бичүүлжээ. Тиймээс энэ өдрийг испаничууд үндэсний баяраа болгосон байна.
Эх сурвалж www.zms.mn