Б.ДОЛЖИНЖАВ
Согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын коронавирусын халдвараас сэргийлэх ажилд хийсэн шалгалтын дүнг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр танилцууллаа. Нийслэлд 1021 ресторан, 225 кафе, 945 баар үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтаар 21 ААН, гурван иргэнд нийт 20 сая 290 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зургаан ААН-д албан шаардлага хүргүүлжээ. Мөн стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулж байсан зургаан баарны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна.
Энэ талаар НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэг "Зургаан дүүргийн диско болон бүжгийн 66 бааранд шалгалт хийлээ. Баянзүрх дүүргийн Banana, S13, Venus, Казино, 888, Орбит диско гэсэн газрууд халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хийгээгүй зөрчил илэрсэн" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn